Герман, Францын гадаад хэргийн сайд нар өнгөрсөн зургадугаар сард үндэстэн хоорондын мөргөлдөөн болж хэдэн зуун хүн амь үрэгдсэн Кыргызийн өмнөд нутагт өчигдөр зочиллоо. Гидо Вестервелле, Бернар Кушнер нар Ош мужид голлон саатав. Сайдууд айлчлалынхаа дүнд Кыргызэд Европын холбооны зүгээс ямар тусламж үзүүлэхийг шидвэрлэх юм. Тэд мөн шинэ Ерөнхийлөгч Роза Отунбаеватай уулзахаар Кыргызийн нийслэлийг зорьжээ.
Кыргызийн өмнө зүгт ОБСЕ-гийн 50 цагдаа байрлуулахаар болсон тухай Р.Отунбаева мэдэгдлээ.