Америкийн Брауны их сургуулийн археологчид Гватемала улсаас мааяачуудын хааны булшийг олжээ. Булшны байрлал болон дотор нь байсан эд зүйлс зэргээс үндэслэн эрдэмтэд уг олдворыг хааных гэж тодорхойлсон аж. МЭ 300-600 онд хамаарах булш гурван метр урт, 1.5 метр өргөнтэй.
Хааныг ёслолын хувцастай оршуулж, үнэт чулуу, нэх мэл эдлэл, загас, бодон гахайн сийлбэр зэргийг дагалдуулсан байжээ. Түүнчлэн хааны дэргэдээс зур гаан хүүхдийн араг яс олдсон нь эзэндээ өргөл болгон хамт оршуулсан хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа юм.