Таван зүйлийн гоёмсог өнгөөр буян хишиг, урт удаан амьдралыг бэлгэдсэн Солонгосын уламжлалт сэтгэлгээний хатгамал, уран зангилаа бүхий гар урлал, хувцас, гоёл чимэглэлийг Монголын үндэсний музейд дэлгэх гэж байна.
Энэ сарын 21-нд нээлтээ хийх үзэсгэлэнг БНСУ, Монгол Улс ын хооронд дипломат харилцаа тог тоосны 20 жилийн ойд зориулан гаргаж байгаа бөгөөд “Тэнгэр өөд тэмүүлсэн таван өнгийн зохицол” нэртэй үзэсгэлэнгээр дамжуулан хоёр орны соёлын адил төстэй болон ялгаатай тал, сэтгэхүйг сонирхох бо ломжийг олгох юм. 14 хоногийн турш үзэсгэлэнг Монголын үндэсний музей, Солонгосын соёлын өвийн сан хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн үеэр хоёр орны уламжлалт хувцас, уран хатгамлын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өр нүүлэн, солонгос уран зангилааг монгол урчууд, сонирхогчдод зааж танилцуулах цуврал сургалт болно.