Афганистанд олон улсын эвслийн таван цэрэг өнгөрсөн бямба гаригт фугасан бөмбөгийн дэлбэрэлтэд өртөж амь үрэгджээ.
Талибуудын гар хөл болж зэвсэгт дайчдыг сурган дадлагажуулж байсан дэлбэрэх техникийн мэргэжилтнийг Кабулд тусгай ажиллагааны үеэр баривчилсан байна. Мөн тэсрэх төхөөрөмжид ашигладаг 90 орчим тонн аммиакийн догшин шүү илрүүлжээ.
Маргааш Афганы нийслэлд тус улсад хандивлагч орнуудын олон улсын бага хурал болж, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон оролцох юм. Кабулд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ аваад байна.