1962 онд Мэрилин Монрогийн нас барсан өргөөг 3.6 сая доллараар худалдсан тухай интернэтийн “Curbed” сайтаар мэдээллээ. Лос-Анжелесийн нэр хүнд бүхий Брентвуд дүүрэгт байдаг, Испанийн колоничлолын үеийн загвартай уг байшинг 1929 онд барьжээ.
Нийт 244 ам дөрвөл жин метр талбай бүхий нэг давхар энэ өргөө унтлагын дөрөв, ариун цэврийн гурав, зочны хоёр өрөө, гал зуух, зочны танхим, тоглоомын бүсээс бүрддэг байна. Мөн жүржийн төгөл, усан бассейнтай гэнэ.
Мэрилин Монро уг өргөөг 90 мянган доллараар худалдаж аваад хагас жил хэртэй л суужээ. Өнөөгийн эзэн нь өргөөг 1994 онд 995 мянган доллараар худалдаж авчээ.
Америкийн жүжигчин, дуучин Мэрилин Монро 1962 оны наймдугаар сарын 5-нд 36 настайдаа нас барсан юм. Түүний үхлийн албан ёсны шалтгаан нойрны эм хэтрүүлэн уусанд байсан гэдэг боловч тэрбээр золгүй тохиолдлоор өнгөрсөн үү, эсвэл алагдав уу, амиа хорлосон уу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.