Ням гаригт Багдадад дэлбэрэлт болсноос 39 хүн алагдаж, 40 гаруй хүн бэртэж гэмтжээ. Амиа золиослогч
этгээд Иракийн нийслэлийн суннит шашинтнууд голдуу оршин суудаг Радвания дүүрэгт Засгийн газрын талыг барьдаг “Сахва” гэдэг бүлэглэл рүү дайрсан байна. Амь үрэгдсэн хүмүүс бүгд уг бүлэглэлийн зэвсэгт дайчид байсан бөгөөд Үндэсний армийн хоёр цагдаа халдлагад өртөж амь үрэгджээ.
Эгнээндээ 100 мянга гаруй хүнийг нэгтгэсэн “Сахва” отряд Иракт аюулгүй байдлыг хангахад багагүй хувь нэмэр оруулж байдаг юм. Суннит шашинтнуудын АНУ-д талтай ханддаг “Сахва”-гийн зэвсэгт анги нэгтгэл одоогоос хоёр жилийн өмнө эвслийн хүчинд эсэргүүцэл үзүүлэхээ зогсоож, “Аль-Каида”-гийн эсрэг тэмцэж буй эрх баригчдын талд орсон юм.