АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс БНСУ-д хийх айлчлалаа эхлээд байна. Түүний энэхүү айлчлал 46 усан цэрэг бүхий БНСУ-ын хөлөг онгоц живснээс хойш (Хөлөг онгоцыг Умард Солонгосын торпедоор харвасан гэж үзээд буй) Солонгосын хойгт үүсээд буй түгшүүртэй байдлыг намдаах гол зорилготой юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ойрын үед Сөүлд хүрэлцэн очно. Тэрбээр Гейтсийн хамт БНСУ-ын удирдагчидтай уулзаж, БНАСАУ-ын явуулж буй бодлогод хэрхэн хандах талаар ярилцах юм.