Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд комиссар Кэтрин Эштон дөрвөн жил үргэлжилж буй хориг саадыг зөөллөхөөр Гаазын зурваст ирээд байна. Гэвч тэрбээр тухайн зурваст засаглалаа тогтоогоод байгаа радикал үзэлт ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчидтэй уулзаж чадсангүй.
Европын холбоо Гаазын зурвас дахь шалган нэвтрүүлэх цэгийн ажилд туслах ажиглагчдаа илгээхэд бэлэн байсан юм гэж Эштон хэлжээ. Мөн өдрөө Европын холбооны төлөөлөгч Израилийн Гадаад хэргийн сайд Авигдар Либермантай уулзахаар Тель-Авивыг зорьсон байна.