Шар тэнгист БНСУ-тай хамтарч тэнгисийн цэргийн сургууль хийх тухай АНУ-ын төлөвлөгөөг тус улсын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн, адмирал Майк Маллен нотолжээ. Түүний өгүүлснээс үзвэл уг сургууль хоёр орны холбоо харилцааг бататгаж, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг Умард Солонгост сануулах зорилготой юм байна. Энэ нь юуны түрүүнд өнгөрсөн гуравдугаар сард торпедын халдлагаас болж живсэн хэмээн үзэж буй БНСУ-ын “Чхонан” хөлөг онгоцны асуудалтай холбоотой юм.
Хятадын эргийн хооронд болон Солонгосын хойгт цэргийн сургууль хийх тухай АНУ-ын төлөвлөгөөтэй холбогдуулж Хятад улс сэтгэл зовниж буй тухайгаа өмнө нь илэрхийлж байсан.