АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Түүний энэ удаагийн айлчлалын зорилго Умард Солонгосын харвагч суманд өртсөн гэж үзээд буй БНСУ-ын цэргийн хөлөг онгоц болон 46 далайчны амь үрэгдсэн хэргийн эргэн тойронд үүсээд байгаа түгшүүртэй байдлыг зо хицуулах асуудлаар Сөүлд дэмжлэг үзүүлэхэд оршиж буй юм.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс өмнө нь БНСУ-д ирсэн. Клинтон, Гейтс нар өчигдөр Умард, Өмнөд Солонгосыг заагласан хилийн цэрэггүй бүсэд зочилж, усан цэргүүд амь үрэгдсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ. БНСУ-ын хөлөг онгоц живэхэд оролцсоноо Пхеньян албан ёсоор үгүйсгэж буй юм.