Ирэх ням гаригт Шар тэнгист БНСУ, АНУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн сургууль эхэлнэ. Энэхүү цэргийн сургууль батлан хамгаалах шинж чанартай байх болно хэмээн Цагаан ордон мэдээллээ.
Мөн АНУ Умард Солонгосын дайсагнагч байдлын эсрэг БНСУ-ыг дэмжихэд уг цэргийн сургууль чиглэх учиртай юм хэмээн Цагаан ордны төлөөлөгч Роберт Гибс хэлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэдхэн хоногийн өмнө БНСУ-д айлчилж, Вашингтон Пхеньяны эсрэг шинэ хориг арга хэмжээ авах бодолтой байгаа тухай мэдэгдсэн юм.