Калифорни мужийн Амбан захирагч Арнольд Шварценеггер саяхан хэвлэлийн хурал хийх үеэрээ жүжигчин Мил Гибсоныг ёжилсноороо шуугиан тариад байна. Тэрбээр сэтгүүлчдэд хандан “Надад нэг муу, нэг сайн мэдээ байна” гэжээ. Их Британийн BP компани Мексикийн буланд газрын тос асгарахыг зогсоох арга олсныг эерэг мэдээгээр дурдаад, “Гэвч Мил Гибсоныг зогсоох арга хараахан олдоогүй байна” хэмээн “харуусчээ”.'
“Хатан зориг” киногоороо олноо танигдсан Австралийн жүжигчин Мил Гибсон сүүлийн үед шүүхийн танхимаас салахаа больсон. Учир нь тэрбээр хуучин найз бүсгүй болох Оросын дуучин, төгөлдөр хуурч Оксана Григорьеваг зодсон, бие сэтгэлийн дарамтанд оруулсан хэргээр шалгагдаж буй. Оксана 2009 оны аравдугаар сард түүнд охин төрүүлж өгсөн бөгөөд энэ жилийн зургадугаар сард тэд салсан аж. Мил Гибсоны бие төлөөлөгч Шварценеггерийн мэдэгдэлд хариу болгон, “Арнольд шоу бизнесийн ертөнцийг их санан, олны анхааралд өртөх гэж ингэж хэлсэн байх” хэмээжээ.