БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай зургаан талт хэлэлцээг сэргээх асуудлаар Хятадтай холбоо барих болно гэж тус улсын Гадаад хэргийн сайд Пак Ы Чун Ханод Хятадын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ мэдэгдсэнийг бүс нутгийн агентлаг уламжиллаа.
2009 оны дөрөвдүгээр сард НҮБын Аюулгүйн зөвлөл БНАСАУ пуужин харвасныг зэмлэн буруушаасны дараа хоёр Солонгосоос гадна Орос, АНУ, Япон, Хятад улс оролцож буй зургаан талт хэлэлцээ саатчихаад буй юм.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир Хятадад айлчлах үеэрээ Умард Солонгос тодорхой болзолтойгоор хэлэлцээрийн ширээнд эргэн сууж болох юм гэсэн өнгө аястай үг хэлсэн аж.