Дуйсбург хотод бие биенээ дарснаас болж амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд Германы эрх баригчид эмгэнэл илэрхийлжээ. Сүүлийн үеийн мэдээнээс үзвэл 19 хүн амь үрэгдэж, 300 хүн бэртэж гэмтсэн бөгөөд тэдний олонхийнх нь бие тааруу байгаа ажээ.
1989 оноос эхлэн жил бүр болдог техно хөгжим сонирхогчдын “Love Parade” нэртэй хөгжмийн шоу өнгөрсөн бямба гаригт ачааны галт тэрэгний станц байсан нүхэн замд болох үеэр хүмүүс олноор дарагджээ. Энэ удаагийн арга хэмжээнд Европоос нэг сая 400 мянган хүн ирж оролцсон байна. Эмгэнэлт явдлын учир шалтгааныг мөрдөн шалгаж буй юм байна.