АНУ-ын тэргүүн хатагтай Мишел Обама ирэх долоо хоногт Испанид зочилж, хаан I Хуан Карлос, хатан хаан Софи нартай уулзах ажээ. “Тэргүүн хатагтай ирэх долоо хоногт Испанид зочилно. Тэрбээр охин, хуучны анд нөхдийн хамт хувийн айлчлал хийх юм. Ерөнхийлөгч Барак Обама энэхүү айлчлалд оролцохгүй. Хатагтай Обама Испанийн хаан, хатан хааны урилгаар Испанид албан ёсны айлчлал хийж буй юм. Айлчлал тэр чигээрээ хэвлэлийнхэнд хаалттай байх болно” гэж Цагаан ордны мэдээнд дурджээ. Обамагийн бага охин Саша Испанид ээжийгээ дагаж очих юм байна.