Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт сайтад АНУ болон НАТО-гийн зүгээс 2004-2009 оны хооронд Афганистанд хийсэн дайны талаарх нууц баримт бичиг ил болсонтой холбогдуулан Америкийн эрх баригчид ямар нэг байдлаар мэлзэж, маргахгүй байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Гиббсээс 92 мянган хуудас бүхий баримт гадагш гарсан нь үнэн үү гэж сэтгүүлчид асуухад: “Мэдээлэл алдагддаг нь шинэ зүйл биш. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй” гэж хариулжээ. Түүний өгүүлснээс үзвэл нууцын зэрэглэлтэй мэдээ, материал алдагдаж буй тухай АНУ-ын Ерөнхийлөгч, түүний засаг захиргаа мэдэж байсан бололтой.
Афганы талибууд Пакистаны тусгай албадтай эртнээс холбоо харилцаатай ажиллаж байсныг Р. Гиббс ердөө ч үгүйсгээгүй байна. Нууц мэдээлэл алдагдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээс бус, Афганистан дахь дипломат төлөөлөгчдийн газар, цэргийн удирдлагуудын албаны тайлангаас Вашингтонд энгийн хүмүүс эртнээс мэдэж байсан гэдгийг тэрбээр мөн хүлээн зөвшөөрчээ