Сербийн Парламент 12 цаг мэтгэлцсэний эцэст Косовогийн статусын асуудлаар НҮБын Ерөнхий Ассамблейд дахин хэлэлцүүлэг хийлгэх тухай Засгийн газрынхаа саналыг дэмжжээ. 2008 онд Косово тусгаар тогтнолоо дангаар зарласан.
Тэгвэл Гааг дахь Олон улсын шүүх өнгөрсөн долоо хоногт энэ талаар олон улсын хэм хэмжээг зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Сербийн Скупщин өнгөрсөн даваа гаригт онц хуралдаан зарлан хийлгэсэн юм. Белград шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдээд Сербийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө улс төрийн аргаар тэмцэх болно хэмээн цохон тэмдэглэжээ.
Сербийн эрх баригчид Косовогийн асуудлаарх яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай тогтоолын төсөл НҮБ-д өгөх бодолтой байна.