АНУ, НАТО 2004-2009 онд Афганистанд дайтсан тухай нууц баримт алдагдсаны буруутныг Пентагон хайж эхэлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жефф Морелл энэ тухай мэдэгдсэн байна. “Мэдээлэл алдагдсанд хэн буруутай болохыг олж тогтоохын тулд бид бололцоотой бүхнийг хийх болно” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Пентагоны албан ёсны төлөөлөгчийн хэлснээс үзвэл хэрэг явдал дахин давтагдахаас сэргийлэх үүднээс нууц баримт бичгийг гадагш нь гаргасан хэргийн цаана нуугдаж буй хүмүүсийг баривчлах ажээ.
Б.БУЯНЦОГ