Пакистаны нийслэл Исламабадын ойролцоо өчигдөр онгоцны томоохон осол гарлаа. Тус улсын хувийн “AirBlue” компанийн онгоц Карачигаас Исламабадын чиглэлд нисэж явжээ. Уг онгоцоор 146-152 хүн зорчиж явсан байна. Осол болсон газарт үүл суусан байгаа учраас нисдэг тэрэг бууж чадахгүй, аврагчид онгоц шатаж утаа уугиж байгаа газар руу явган явж буй аж. Карачид байрладаг “AirBlue” нь Пакистандаа хоёрдугаарт ордог бө гөөд орон нутгийн шугамаас гад на гадаадад, тухайлбал Английн Манчестер рүү нислэг үйлддэг юм байна.