Оросын экспортын нийт хэмжээ энэ оны хоёрдугаар улирлын туршид 40, импорт 28 хувиар нэмэгджээ. Тус улсын экспортын хэмжээ дөрвөөс зургадугаар сард бараг 96, импорт 58.5 тэрбум доллар болсон байна. Энэчлэн Оросын эдийн засгийн нийт хэмжээ энэ оны хоёрдугаар улирлын туршид 1.1 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны дөрвөөс зургадугаар сард 5,4 хувь байсан хэмжээнд хүрч очсон байна. Харин оны эхний улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0.2 хувиар буурч, 2009 оны арваас арванхоёрдугаар сарын түвшинд хүрсэн аж.