НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 жил мэт гэлцсэний эцэст өчигдөр ариун цэврийн шаардлага хангасан цэвэр ус ундандаа хэрэглэх нь хүний үндсэн эрхийн нэг мөн гэсэн тогтоолын төслийг баталсан тухай ВВС мэдээллээ. Уг баримт бичгийг дэлхийн 122 орон дэмжиж, АНУ, Их Британи, Канад, Австрали зэрэг 41 орон түдгэлзжээ.
НҮБ-ын мэдээ, баримтаас үзвэл дэлхий дахинаа жил бүр тав хүртэлх насны 1.5 сая хүүхэд бохир ус ундандаа хэрэглэснээс болж нас бар даг байна. Өдгөө манай гаригийн 884 сая хүн ундны цэвэр ус ууж чадахгүй байгаа, 2.6 тэрбум хүн ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд аж төрж буй бол энэ хоёр шалтгааны улмаас өдөрт хоёр сая хүн хорвоог орхиж байгааг тогтоолын төсөлд дурджээ.
Шинэ тогтоолоор цэвэр усыг хүн бүрийн хэрэглээ болгохыг дэлхийн бүх улс орон, олон улсын байгууллагад уриалсан хэдий ч заавал мөрд гэж шахахгүй юм байна.
Б.БУЯНЦОГ