Францын тамирчин Кристоф Лемэтрийг Европын хамгийн хурдан гүйгчээр нэрлэжээ. Инженерийн факультетийн оюутан, 20 настай түүний хувьд энэ нь хамгийн хүндтэй цол чимэг аж. Испанийн Барселонд болсон Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр 100 метрт 10.11 секунд гүйжээ. К.Лемэтр өмнө нь энэ сард болсон үндэсний
аварга шалгаруулах тэмцээнд 100 метрт 10 секунд гүйсэн юм байна.