НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Хирошима, Нагасаки хотод Америкийн атомын бөмбөгт нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр ирэх долоо хоногт Японд зочилж, тус улсын удирдагчидтай хэлэлцээ хийнэ гэж түүний албан ёсны төлөөлөгч Мартин Несерки мэдээлэв.
М.Несеркегийн өгүүлснээс үзвэл Бан Ги Мун Хирошимад жил бүр болдог эмгэнэлийн арга хэмжээнд оролцсон анхны Ерөнхий нарийн бичгийн дарга болох юм байна. 1945 оны наймдугаар сарын 6-нд Америк Японы Хирошимад атомын бөмбөг хаяж, мөн оны эцэс гэхэд дэлбэрэлтийн улмаас болон цацраг идэвхт бодист хордож 90 мянга болон 166 мянган
хүн амь үрэгдсэн гэсэн зөрүүтэй мэдээ байдаг юм.