“Gallup” компанийн санал асуулга ингэж гарсан тухай “Forbes” сэтгүүл мэдээлжээ. Данийн дараа Финланд, Норвеги, Швед, Нидерланд улс орсон байна. Сүүлчийн буюу 155 дугаарт Того оржээ. АНУ 14, Их Британи 17 дугаар байрт орсон байна. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудаас Туркменистан толгой цохиж, Мексиктэй 18 дугаар байрыг хуваажээ.
Орос улс уг жагсаалтад ӨАБНУ, Ливан, Украин, Румын, Словакийг ардаа орхиж, 73 дугаарт жагсчээ. Румын, Словак, Беларусь, Косово 54 дүгээр байрыг хуваасан байна. Санал асуулгыг 2005-2009 онд дэлхийн 155 орныг хамруулан хийжээ. Санал асуулгад оролцогчдоос “Та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу” хэмээн асууж, аз жаргалтай гэж буй амьдралынхаа түвшинг нэгээс 10 хүртэлх шаталбараар үнэлж дүгнэхийг хүсдэг байна.
Дараа нь санал асуулгад оролцогчид нэг өдрийн өмнө чухам ямар санал сэтгэгдэлтэй байсныг нь мэдэж авах бөгөөд энэ нь тэдний өдөр тутмын “сэтгэл ханамж”-ийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломж судалгаа хийгчдэд олгодог байна.
Б. Буянцог