Дэлхийн толгой баячуудын нэг, Мексикийн бизнесмен Карлос Слим Йоркийн Манхэттэн аралд 44 сая доллараар харш худалдаж авчээ. “Duke Semans” гэдэг уг орд өргөө Метрополитен музейн эсрэг талд, тавдугаар өргөн чөлөөнд байрладаг байна. Ннийт 1860 ам метр талбайтай. 1901 онд барьсан энэхүү орд өргөө Ннью-Йоркийн төв дэх хамгийн үзэсгэлэнтэй барилгын нэгэнд тооцогддог байна. Эдүгээ түүний нэгдүгээр давхарт эмнэлгийн төв, түүнээс дээших хоёр давхарт нь 12 унтлагын, хэд хэдэн ариун цэврийн болон зочны өрөө бүхий пентхаус байдаг аж.
Энэхүү элит үл хөдлөх хөрөнгийг өмнө нь 1976 онд АНУ-нуд цагаачилж, бордоо зарж хөлжсөн Ггржийн бизнесмен Тамир Сапир эзэмшиж байжээ. Тэрбээр 2006 онд харшийг 40 сая доллараар худалдан авч, энэ оны нэгдүгээр сард түүнийг 50 сая доллараар худалдах зар нийтлүүлжээ. Слим анхны үнийг зургаан сая доллараар хямдруулж чадсан байна.
Карлос Слим араб гаралтай, Мексикийн бизнесмен. Түүнийг энэ онд “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүн хэмээн зарласан юм. Түүний хөрөнгийг шинжээчид 53.5 тэрбум доллар гэж үнэлсэн. Слимийн үндсэн хувьцаа нь “Grupo Carso” холдинг юм. Слим маш энгийн, саяхныг хүртэл хуванцар цаг зүүдэг байсан тухай түүний намтрыг судлагч Хосе Мартинес бичсэн байдаг.