И.АРЖАЕВ
ОХУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх
Энэ сарын 10-нд Орос улсад дипломат ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Тус баяр нь Элчингийн албыг (Посольский приказ) 1549 онд үүсгэн байгуулсантай холбоотой юм. Сүүлд тус албыг Коллеги, 1802 онд Гадаад хэргийн яам болгон өөрчилжээ. Энэ нь Оросын дипломат албаны тухай ярьж танилцуулах сайхан завшаан болж байна.
Оросын гадаад хэргийн албанд маш өндөр шаардлагатай багш нар ажиллаж байсан бөгөөд суралцагсдыг хичээл хийгээгүйн төлөө хатуу шийтгэдэг байжээ. Тиймээс олон зуун жилийн турш Оросын Гадаад хэргийн яам хамгийн өндөр зэрэглэлийн боловсон хүчинтэй байв.
Ф.Головин, А.Бестужев-Рюмин, А.М.Горчаков зэрэг дипломатчидаараа бид бахархаж явдаг. Крымийн дайнд манай улс ялагдсаны дараа А.М.Горчаковын хэлсэн “Орос улс дэлхийгээс тусгаарлаж, дуугүй байна гэж ярьдаг. Гэвч Орос улс уурлаж байгаа биш, бодлоо төвлөрүүлж байгаа юм” гэсэн үгийг дипломат албаны бүх сурах бичиг эш татдаг.
1829 онд Перс улсад дипломат алба хашиж байхдаа амь үрэгдсэн “Ухаантны зовлон” гэдэг инээдмийн бүтээлийн зохиолч А.С.Грибоедов, аугаа их яруу найрагч, сэтгэгч Ф.И.Тютчев нар манай орны дипломат албанд ажиллаж байв.
Оросын уран зохиолын суут хүн А.С.Пушкин бас ийм алба хашиж байсан ч өөрийгөө төдий л харуулж чадаагүй юм. Орчин үеийн Оросын нэртэй дипломатчид эх оронч үзэл, мэргэжлийн өндөр соёл, нэр төр, ур чадвар, ёс зүй, гайхамшигтай өргөн мэдлэгээрээ Оросын дипломат албаны шилдэг уламжлалыг нэр төртэй авч явна.
Өнгөрсөн зууны сүүлчээр Оросын дипломат алба улстайгаа адил хүнд бэрхшээл амсчээ. Аз болоход, хүн төрөлхтний цаг зуурын үнэт зүйлсэд дулдуйдан үндэсний ашиг сонирхлоос татгалзах, аюулгүй байдлын амин чухал асуудлуудыг мартахыг уриалдаг байсан тэрхүү цаг үеийг бид амжилттай даван туулсан.
Өнөөдөр манай гадаад бодлого эрүүл саруул консерватизмэд суурилсан уламжлалт зарчмаа мөрдөн ажиллаж байна. Харамсалтай нь, дэлхий ертөнц геополитикийн тогтворгүй эмзэг өөрчлөлттэй байдалд ороод байна.
Дутагдалтай ч гэсэн удаан хугацаагаар тогтвортой байдлыг хангаж байсан хоёр туйлт систем нурлаа. 1990-ээд оны эхэнд АНУ олон улсад дэг журам тогтоох хүнд хариуцлага үүрч, дэлхийн цорын ганц лидер болсон.
Гэсэн ч Г.Киссинжерийн хэлсэнчлэн “Дэг журмын үзэл баримтлал нь бодит байдлын шалгуурыг давахгүй байна”. Тогтворгүй байдал дэлхийн олон бүс нутгийг, юуны өмнө Ойрхи Дорнодыг хамраад байна.
Сүйтгэн бусниулах маш их аюултай хүчнүүд үүсэн бий болсон бөгөөд олон улсын терроризмын асуудал даяаршлын шинж чанартай болж байна. Энэ бүхэнтэй тэмцэх чадвар америкчуудад төдийгүй аль ч улсад дутагдаж байна. Ийм байдал үүсэхээс ч өөр аргагүй байх.
Бернард Шоугийн тодорхойлсон зүйлтэй АНУ нүүр тулсан мэт санагдах юм. Тэрбээр хоёр эмгэнэл буй гэдгийг онцлон тэмдэглэсэн нь, “3орилго тавиад түүндээ хүрэхгүй байх, нөгөөх нь тавьсан зорилгодоо эцэслэн хүрэх” байсан юм.
Одоо бид дэлхий ертөнцийн олон туйлт загвар хэрхэн бүрэлдэж байгаагийн гэрч нь болж байна. Энэхүү загвар нь ямар үр дүнд хүргэх вэ, хэр зэрэг бат бөх байх вэ гэдэг нь бас л тодорхойгүй. Ямартаа ч тус загварт шилжих шилжилтийн явц удаан, хүнд хэцүү болно гэдгийг харамсалтайгаар дурдъя.
Бид одоо шилжилтийн эхний шатанд явж байна. Олон улсын харилцаа, эрх зүйн уламжлалыг ил тодоор эвдлэн сүйтгэж байгааг дипломат албатай холбоотой хүн болгон мэдэрч байна. Дэлхий ертөнц байнга чичирсээр байна.
Болж байгаа үйл явдлыг буруугаар тайлбарлах, арга хэмжээ авч байгаа дүр эсгэх, ёс зүйг сулруулах үзэгдэл гарсаар байна. Улстөрчид олон улсын хүнд хэцүү асуудлуудын гогцоог тайлах чадваргүй болов.
Тайлахаар оролдохын оронд энэхүү зангилааг цавчиж эхэлсэн. Хөгжмийн гарамгай удирдаач В.А.Гергиев “Өнөө үеийн улстөрчид миний хөгжмийн мэргэжлээрээ 40 жилийн турш ажиллахдаа харсан хамгийн гоомой найрал хөгжмийг санагдуулна” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Бидний шүүмжлэгчид юу ч ярьж байсан Оросын дипломат алба энэхүү онц хүнд нөхцөлд тогтворжуулах чухал үүрэг гүйцэтгэж байна. Оросын гадаад бодлого нь ил тод, шударга, прагматик чанартай бөгөөд уламжлалт дэг журам, үнэт зүйлс, ёс журмын зарчимд суурилсан юм.
Орос улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров “Бүх эзэмшсэн эрхээс гадна олон улсын харилцааны шударга, тэгш эрхт, ардчилсан чанарыг хамгаалах үүрэг, хариуцлага бий” хэмээн хэлсэн юм. Оросын гадаад бодлогын түүхийг хөндлөнгөөс авч үзвэл манай улс ихэнх тохиолдолд сул талыг дэмжсээр ирсэн.
Үүнийг орчин үеийн дэлхийн үймээн самууны төв цэг болж, улс төрийн болон иргэншлийн бүтцийг нурааж буй маш аюултай үйл явцтай Ойрхи Дорнодын жишээ нотлон харуулж байна. Сири дэх зөрчилдөөн туйлдаа хүрсэн мөчид Орос улс тийш хүчээ оруулсан.
Тэгээгүй бол эрт дээр үеэс “Дорнын сувд”, “Анхилуун диваажин” гэсэн нэрээр алдаршсан Дамаск хот “Лалын улс” гэгч хэрцгий бүлэглэлийн гарт орох байв. Оросын л санаачилга, тусламжтайгаар Сири дэх химийн бодисын зэвсэглэлийг устгах явц амжилттай дууссаныг үгүйсгэж болохгүй.
Харамсалтай нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний уриалсан терроризмын эсрэг нэгдсэн фронт байгуулах санаачилга бүтээгүй л байна.
Энэ жил Сирийн хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх үйл явцад хамтарсан хүчин чармайлтаар эхлэл тавина гэдэгт найдаж байна. Үүнд хүрэхийн тулд эхний хэдэн алхам аль хэдийнэ хийгдсэн.
Сирийн нутаг дэвсгэр дэх алан хядагчдыг устгах цэргийн даалгавраа биелүүлж байсан “Су-24” онгоцыг туркүүд урвагч хэмээн сөнөөсөн явдалд Орос улс хариуцлагатай хандав.
Бид Анкарагаас цэрэг, батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа тэр даруй таслав. Оросууд сэтгэл хөдлөлдөө, ялангуяа сэтгэл хөдлөлийн хамгийн хурц хэлбэрт тооцогддог өшөө авах хүсэлдээ захирагдсан бол бид дахиад нэг “Карибын хямрал”-тай нүүр тулах байсан.
Учир нь Турк улс НАТО-гийн гишүүн бөгөөд тус эвсэл холбооны гишүүнээ дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн оны зургадугаар сард Вена хотод болсон яриа хэлэлцээний үр дүнд Иран улсын цөмийн хөтөлбөрийг бүрэн хамарсан тохиролцоонд хүрсэн нь дамжиггүй амжилт болсон. Оросын дипломат албаны идэвхтэй, бүтээлч оролцоогүйгээр ийм амжилтад хүрэхгүй байсан билээ.
Дэлхийн бүх улс олон улсын эрх зүйн зарчимтай нийцсэн, улс төрийн нэгдмэл санаачилга гаргавал олон улсын харилцааны хамгийн хэцүү асуудлуудыг шийдвэрлэж болно гэсэн мятрашгүй үнэнийг үүгээр дахин нотлон харууллаа.
Орос хүн бүрийн эмзэглэдэг өөр нэг асуудал нь Украинтай холбоотой. Бидний найз нөхөд, нутаг нэгтнүүд амьдарч байгаа Киев, Одесс, Донбасс зэрэг бидэнд ойр дотно газар нутагт өрнөж байгаа үйл явдлыг, гаднын ил тод нөлөөтэйгээр Украины ард түмний иргэншлийг нураах гэсэн Орос, Украины ард түмнийг салгах оролдлого зэргийг бид хайхрамжгүйгээр орхиж чадахгүй.
Бидний гэрчилж байгаагаар энэ нь Орос, Украин хоёр улсын хоорондын маргаан биш юм. Орос улс нь Украины ард түмэнтэй хэзээ ч дайтахыг хүсээгүй, мөн хэзээ ч дайтахгүй гэдэгт найдаж байна. Энэхүү үйл явдлууд бол гадаад бодлогын сюрреализм биш, Оросын эсрэг цохилт хийхээр Украин улсыг ашиглах гэсэн ил тод оролдлого юм.
Үүнд “Орос улсын сүр хүчийг зөвхөн Украиныг салгаснаар сулруулж болно” гэж Герман улсын Канцлер Отто фон Бисмаркийн хэлсэн үгийг санахгүй бол болохгүй. Тиймээс Орос улс үндэсний ашиг сонирхлоо хамгаалж, бусдаар хүндлүүлэх ёстой.
Крымийг Орос улстай нийлүүлсэн нь түүхэнд үндэслэсэн зүйтэй үйл явдал мөн. Үүнд манай улсын иргэдийн, тэр дундаа Крымийн хойгт оршин суудаг хүмүүсийн ихэнх нь бат итгэлтэй байгаа юм.
Монгол Улсын хувьд манай хоёр орны хоорондын харилцаа олон зуун жилийн түүхтэй. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байна. Дашрамд дурдахад, дахиад нэг түүхэн ойг мартаж болохгүй. Энэ нь 400 жилийн өмнө 1616 онд Василий Тюменец тэргүүтэй Оросын төлөөлөл Монгол Улсад ирсэн явдал юм.
Харин 1861 онд Өргөөнд Орос улс Ерөнхий консулын газраа байгуулснаар хоёр улсын холбоо харилцаа тогтвортой шинж чанартай болсон. Зөвлөлт Холбоот Улс болон Оросын Холбооны Улсаас Монголд суух Элчин сайдаар манай улсын нэртэй дипломатчид, тэдний дунд Гадаад хэргийн сайд асан, домогт В.М.Молотов ажиллаж байв.
2014 онд Улаанбаатар хотод Оросын нэрт дипломатч, дорно дахин судлаач И.Я.Коростовецын хөшөөг босгосонд бид Монгол Улсын удирдагчдад талархаж явдаг.
Түүний санаачилгаар 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд Найрамдлын тухай Монгол, Оросын түүхэн ач холбогдолтой хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Манай хоёр орны хоорондын гадаад бодлогын салбар дахь хамтын ажиллагааны хувьд дэлхийн гол хэлэлцэх асуудлуудын талаар бид ойрхон байр суурьтай, эсвэл санал нэгтэй байдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Энэ нь бидний үзэл санаа огт зөрөлдөхгүй гэсэн үг биш.
Заримдаа Монголын төлөөлөгчид тодорхой асуудлаар НҮБ-д санал хураах явцад Оросын саналаас тэс өөр байр суурь илэрхийлдэг нь зүйтэй гэж санагдана. Гэвч энэхүү зөрчил зарчмын бус шинж чанартай байгаасай гэж онцлон хэлье.
Монгол Улсын иргэд Оросыг ч, дэлхийн тавцан дээр Оросын үйл ажиллагааг ч ерөнхийдөө сайнаар үнэлж байгааг тэмдэглэхэд таатай байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээр монголчуудын 70 гаруй хувь нь Орос улсыг хамгийн сайн түнш гэж үздгийг баяртайгаар дурдъя. Мэдээж эсрэг бодолтой хүмүүс ч бий.
Уг нь хүн болгон бие даасан санал, бодолтой байх эрхтэй. Ямартай ч зарим сэтгүүлч болон боловсрол муутай “оюун ухаантнууд” цагааныг хар гэж хэлэх, худлаас илүү хортой гэгддэг хагас үнэнийг ярьж өгөх явдалд сэтгэл зовох, ичгүүртэй байхаас аргагүй.
Урьдаас тааварлан бэлдсэн баримтаар болон зохиомол зүйлээр дүүрэн нэг иймэрхүү хуурмаг эрдэм шинжилгээний нийтлэл энэ оны нэгдүгээр сарын 21-нд хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр цацагдсан.
ОХУ, дэлхийн тавцанд анхаарлаа улам идэвхтэй хандуулж байгаа Монголын дипломат албаны боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэхэд нэлээд их хувь нэмэр оруулсан. Монголын олон хамтран ажиллагсад маань МГИМО дүүргэн, гайхалтай дээд зэрэглэлийн боловсролтой болсон бөгөөд үүний үндсэн дээр дипломат албаны дээд амжилтад хүрч чадсан.
Ямар ч ажил эрхэлсэн сайн мэргэжилтнүүд, жинхэнэ эх оронч сэтгэлгээтэй байдаг МГИМО-гийн төгсөгч бүхнээр миний бие бахархаж, хүндэтгэж явдаг.
Эцэст нь Монгол, Орос хоёр улсын дипломат алба цаашдаа ч манай хоёр орны сайн сайхны төлөө, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө амжилттай, үр дүнтэйгээр хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлье.
ОРОСЫН ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ
И.АРЖАЕВ
ОХУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх
Энэ сарын 10-нд Орос улсад дипломат ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Тус баяр нь Элчингийн албыг (Посольский приказ) 1549 онд үүсгэн байгуулсантай холбоотой юм. Сүүлд тус албыг Коллеги, 1802 онд Гадаад хэргийн яам болгон өөрчилжээ. Энэ нь Оросын дипломат албаны тухай ярьж танилцуулах сайхан завшаан болж байна.
Оросын гадаад хэргийн албанд маш өндөр шаардлагатай багш нар ажиллаж байсан бөгөөд суралцагсдыг хичээл хийгээгүйн төлөө хатуу шийтгэдэг байжээ. Тиймээс олон зуун жилийн турш Оросын Гадаад хэргийн яам хамгийн өндөр зэрэглэлийн боловсон хүчинтэй байв. Ф.Головин, А.Бестужев-Рюмин, А.М.Горчаков зэрэг дипломатчидаараа бид бахархаж явдаг. Крымийн дайнд манай улс ялагдсаны дараа А.М.Горчаковын хэлсэн “Орос улс дэлхийгээс тусгаарлаж, дуугүй байна гэж ярьдаг. Гэвч Орос улс уурлаж байгаа биш, бодлоо төвлөрүүлж байгаа юм” гэсэн үгийг дипломат албаны бүх сурах бичиг эш татдаг. 1829 онд Перс улсад дипломат алба хашиж байхдаа амь үрэгдсэн “Ухаантны зовлон” гэдэг инээдмийн бүтээлийн зохиолч А.С.Грибоедов, аугаа их яруу найрагч, сэтгэгч Ф.И.Тютчев нар манай орны дипломат албанд ажиллаж байв. Оросын уран зохиолын суут хүн А.С.Пушкин бас ийм алба хашиж байсан ч өөрийгөө төдий л харуулж чадаагүй юм. Орчин үеийн Оросын нэртэй дипломатчид эх оронч үзэл, мэргэжлийн өндөр соёл, нэр төр, ур чадвар, ёс зүй, гайхамшигтай өргөн мэдлэгээрээ Оросын дипломат албаны шилдэг уламжлалыг нэр төртэй авч явна.
Өнгөрсөн зууны сүүлчээр Оросын дипломат алба улстайгаа адил хүнд бэрхшээл амсчээ. Аз болоход, хүн төрөлхтний цаг зуурын үнэт зүйлсэд дулдуйдан үндэсний ашиг сонирхлоос татгалзах, аюулгүй байдлын амин чухал асуудлуудыг мартахыг уриалдаг байсан тэрхүү цаг үеийг бид амжилттай даван туулсан. Өнөөдөр манай гадаад бодлого эрүүл саруул консерватизмэд суурилсан уламжлалт зарчмаа мөрдөн ажиллаж байна. Харамсалтай нь, дэлхий ертөнц геополитикийн тогтворгүй эмзэг өөрчлөлттэй байдалд ороод байна. Дутагдалтай ч гэсэн удаан хугацаагаар тогтвортой байдлыг хангаж байсан хоёр туйлт систем нурлаа. 1990-ээд оны эхэнд АНУ олон улсад дэг журам тогтоох хүнд хариуцлага үүрч, дэлхийн цорын ганц лидер болсон. Гэсэн ч Г.Киссинжерийн хэлсэнчлэн “Дэг журмын үзэл баримтлал нь бодит байдлын шалгуурыг давахгүй байна”. Тогтворгүй байдал дэлхийн олон бүс нутгийг, юуны өмнө Ойрхи Дорнодыг хамраад байна. Сүйтгэн бусниулах маш их аюултай хүчнүүд үүсэн бий болсон бөгөөд олон улсын терроризмын асуудал даяаршлын шинж чанартай болж байна. Энэ бүхэнтэй тэмцэх чадвар америкчуудад төдийгүй аль ч улсад дутагдаж байна. Ийм байдал үүсэхээс ч өөр аргагүй байх. Бернард Шоугийн тодорхойлсон зүйлтэй АНУ нүүр тулсан мэт санагдах юм. Тэрбээр хоёр эмгэнэл буй гэдгийг онцлон тэмдэглэсэн нь, “3орилго тавиад түүндээ хүрэхгүй байх, нөгөөх нь тавьсан зорилгодоо эцэслэн хүрэх” байсан юм. Одоо бид дэлхий ертөнцийн олон туйлт загвар хэрхэн бүрэлдэж байгаагийн гэрч нь болж байна. Энэхүү загвар нь ямар үр дүнд хүргэх вэ, хэр зэрэг бат бөх байх вэ гэдэг нь бас л тодорхойгүй. Ямартаа ч тус загварт шилжих шилжилтийн явц удаан, хүнд хэцүү болно гэдгийг харамсалтайгаар дурдъя.
Бид одоо шилжилтийн эхний шатанд явж байна. Олон улсын харилцаа, эрх зүйн уламжлалыг ил тодоор эвдлэн сүйтгэж байгааг дипломат албатай холбоотой хүн болгон мэдэрч байна. Дэлхий ертөнц байнга чичирсээр байна. Болж байгаа үйл явдлыг буруугаар тайлбарлах, арга хэмжээ авч байгаа дүр эсгэх, ёс зүйг сулруулах үзэгдэл гарсаар байна. Улстөрчид олон улсын хүнд хэцүү асуудлуудын гогцоог тайлах чадваргүй болов. Тайлахаар оролдохын оронд энэхүү зангилааг цавчиж эхэлсэн. Хөгжмийн гарамгай удирдаач В.А.Гергиев “Өнөө үеийн улстөрчид миний хөгжмийн мэргэжлээрээ 40 жилийн турш ажиллахдаа харсан хамгийн гоомой найрал хөгжмийг санагдуулна” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Бидний шүүмжлэгчид юу ч ярьж байсан Оросын дипломат алба энэхүү онц хүнд нөхцөлд тогтворжуулах чухал үүрэг гүйцэтгэж байна. Оросын гадаад бодлого нь ил тод, шударга, прагматик чанартай бөгөөд уламжлалт дэг журам, үнэт зүйлс, ёс журмын зарчимд суурилсан юм. Орос улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров “Бүх эзэмшсэн эрхээс гадна олон улсын харилцааны шударга, тэгш эрхт, ардчилсан чанарыг хамгаалах үүрэг, хариуцлага бий” хэмээн хэлсэн юм. Оросын гадаад бодлогын түүхийг хөндлөнгөөс авч үзвэл манай улс ихэнх тохиолдолд сул талыг дэмжсээр ирсэн. Үүнийг орчин үеийн дэлхийн үймээн самууны төв цэг болж, улс төрийн болон иргэншлийн бүтцийг нурааж буй маш аюултай үйл явцтай Ойрхи Дорнодын жишээ нотлон харуулж байна. Сири дэх зөрчилдөөн туйлдаа хүрсэн мөчид Орос улс тийш хүчээ оруулсан. Тэгээгүй бол эрт дээр үеэс “Дорнын сувд”, “Анхилуун диваажин” гэсэн нэрээр алдаршсан Дамаск хот “Лалын улс” гэгч хэрцгий бүлэглэлийн гарт орох байв. Оросын л санаачилга, тусламжтайгаар Сири дэх химийн бодисын зэвсэглэлийг устгах явц амжилттай дууссаныг үгүйсгэж болохгүй. Харамсалтай нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний уриалсан терроризмын эсрэг нэгдсэн фронт байгуулах санаачилга бүтээгүй л байна. Энэ жил Сирийн хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх үйл явцад хамтарсан хүчин чармайлтаар эхлэл тавина гэдэгт найдаж байна. Үүнд хүрэхийн тулд эхний хэдэн алхам аль хэдийнэ хийгдсэн.
Сирийн нутаг дэвсгэр дэх алан хядагчдыг устгах цэргийн даалгавраа биелүүлж байсан “Су-24” онгоцыг туркүүд урвагч хэмээн сөнөөсөн явдалд Орос улс хариуцлагатай хандав. Бид Анкарагаас цэрэг, батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа тэр даруй таслав. Оросууд сэтгэл хөдлөлдөө, ялангуяа сэтгэл хөдлөлийн хамгийн хурц хэлбэрт тооцогддог өшөө авах хүсэлдээ захирагдсан бол бид дахиад нэг “Карибын хямрал”-тай нүүр тулах байсан. Учир нь Турк улс НАТО-гийн гишүүн бөгөөд тус эвсэл холбооны гишүүнээ дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн оны зургадугаар сард Вена хотод болсон яриа хэлэлцээний үр дүнд Иран улсын цөмийн хөтөлбөрийг бүрэн хамарсан тохиролцоонд хүрсэн нь дамжиггүй амжилт болсон. Оросын дипломат албаны идэвхтэй, бүтээлч оролцоогүйгээр ийм амжилтад хүрэхгүй байсан билээ. Дэлхийн бүх улс олон улсын эрх зүйн зарчимтай нийцсэн, улс төрийн нэгдмэл санаачилга гаргавал олон улсын харилцааны хамгийн хэцүү асуудлуудыг шийдвэрлэж болно гэсэн мятрашгүй үнэнийг үүгээр дахин нотлон харууллаа.
Орос хүн бүрийн эмзэглэдэг өөр нэг асуудал нь Украинтай холбоотой. Бидний найз нөхөд, нутаг нэгтнүүд амьдарч байгаа Киев, Одесс, Донбасс зэрэг бидэнд ойр дотно газар нутагт өрнөж байгаа үйл явдлыг, гаднын ил тод нөлөөтэйгээр Украины ард түмний иргэншлийг нураах гэсэн Орос, Украины ард түмнийг салгах оролдлого зэргийг бид хайхрамжгүйгээр орхиж чадахгүй. Бидний гэрчилж байгаагаар энэ нь Орос, Украин хоёр улсын хоорондын маргаан биш юм. Орос улс нь Украины ард түмэнтэй хэзээ ч дайтахыг хүсээгүй, мөн хэзээ ч дайтахгүй гэдэгт найдаж байна. Энэхүү үйл явдлууд бол гадаад бодлогын сюрреализм биш, Оросын эсрэг цохилт хийхээр Украин улсыг ашиглах гэсэн ил тод оролдлого юм. Үүнд “Орос улсын сүр хүчийг зөвхөн Украиныг салгаснаар сулруулж болно” гэж Герман улсын Канцлер Отто фон Бисмаркийн хэлсэн үгийг санахгүй бол болохгүй. Тиймээс Орос улс үндэсний ашиг сонирхлоо хамгаалж, бусдаар хүндлүүлэх ёстой. Крымийг Орос улстай нийлүүлсэн нь түүхэнд үндэслэсэн зүйтэй үйл явдал мөн. Үүнд манай улсын иргэдийн, тэр дундаа Крымийн хойгт оршин суудаг хүмүүсийн ихэнх нь бат итгэлтэй байгаа юм. Монгол Улсын хувьд манай хоёр орны хоорондын харилцаа олон зуун жилийн түүхтэй. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байна. Дашрамд дурдахад, дахиад нэг түүхэн ойг мартаж болохгүй. Энэ нь 400 жилийн өмнө 1616 онд Василий Тюменец тэргүүтэй Оросын төлөөлөл Монгол Улсад ирсэн явдал юм. Харин 1861 онд Өргөөнд Орос улс Ерөнхий консулын газраа байгуулснаар хоёр улсын холбоо харилцаа тогтвортой шинж чанартай болсон. Зөвлөлт Холбоот Улс болон Оросын Холбооны Улсаас Монголд суух Элчин сайдаар манай улсын нэртэй дипломатчид, тэдний дунд Гадаад хэргийн сайд асан, домогт В.М.Молотов ажиллаж байв. 2014 онд Улаанбаатар хотод Оросын нэрт дипломатч, дорно дахин судлаач И.Я.Коростовецын хөшөөг босгосонд бид Монгол Улсын удирдагчдад талархаж явдаг. Түүний санаачилгаар 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд Найрамдлын тухай Монгол, Оросын түүхэн ач холбогдолтой хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Манай хоёр орны хоорондын гадаад бодлогын салбар дахь хамтын ажиллагааны хувьд дэлхийн гол хэлэлцэх асуудлуудын талаар бид ойрхон байр суурьтай, эсвэл санал нэгтэй байдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Энэ нь бидний үзэл санаа огт зөрөлдөхгүй гэсэн үг биш. Заримдаа Монголын төлөөлөгчид тодорхой асуудлаар НҮБ-д санал хураах явцад Оросын саналаас тэс өөр байр суурь илэрхийлдэг нь зүйтэй гэж санагдана. Гэвч энэхүү зөрчил зарчмын бус шинж чанартай байгаасай гэж онцлон хэлье. Монгол Улсын иргэд Оросыг ч, дэлхийн тавцан дээр Оросын үйл ажиллагааг ч ерөнхийдөө сайнаар үнэлж байгааг тэмдэглэхэд таатай байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээр монголчуудын 70 гаруй хувь нь Орос улсыг хамгийн сайн түнш гэж үздгийг баяртайгаар дурдъя. Мэдээж эсрэг бодолтой хүмүүс ч бий. Уг нь хүн болгон бие даасан санал, бодолтой байх эрхтэй. Ямартай ч зарим сэтгүүлч болон боловсрол муутай “оюун ухаантнууд” цагааныг хар гэж хэлэх, худлаас илүү хортой гэгддэг хагас үнэнийг ярьж өгөх явдалд сэтгэл зовох, ичгүүртэй байхаас аргагүй. Урьдаас тааварлан бэлдсэн баримтаар болон зохиомол зүйлээр дүүрэн нэг иймэрхүү хуурмаг эрдэм шинжилгээний нийтлэл энэ оны нэгдүгээр сарын 21-нд хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр цацагдсан.
ОХУ, дэлхийн тавцанд анхаарлаа улам идэвхтэй хандуулж байгаа Монголын дипломат албаны боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэхэд нэлээд их хувь нэмэр оруулсан. Монголын олон хамтран ажиллагсад маань МГИМО дүүргэн, гайхалтай дээд зэрэглэлийн боловсролтой болсон бөгөөд үүний үндсэн дээр дипломат албаны дээд амжилтад хүрч чадсан. Ямар ч ажил эрхэлсэн сайн мэргэжилтнүүд, жинхэнэ эх оронч сэтгэлгээтэй байдаг МГИМО-гийн төгсөгч бүхнээр миний бие бахархаж, хүндэтгэж явдаг.
Эцэст нь Монгол, Орос хоёр улсын дипломат алба цаашдаа ч манай хоёр орны сайн сайхны төлөө, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө амжилттай, үр дүнтэйгээр хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлье.