Хятадын Шаньси мужийн Линфень хотын ойролцоох нүүрсний уурхайд өчигдөр дэлбэрэлт болсны улмаас дор хаяж 15 уурхайчин амь үрэгдсэн гэж ВВС мэдээлэв. Люгоу уурхайн хөдөлмөр хам гаал лын албаны нэг ажилтан “Дэлбэрэлт шө- нийн ээлжинд гарсан.
Уурхайд дарагдсан хүмүүсийг гаргахаар аврагчид хүрэлцэн ирсэн” гэж мэдэгд жээ. Эрчим хүчний ду тагдалд ороод байгаа Хя тадын эдийн засагт нүүрс ний уурхай гол үүрэг гүйцэтгэдэг ч осол гарах нь элбэг байдаг. Өнгөрсөн жил тус улсад 2600 орчим уурхайчин ос лоор амь үрэгджээ.