Пакистаны умард мужуудад болж байгаа үерийн улмаас 1100 орчим хүн амь үрэгдээд байна. Аюул бага зэрэг холдож байгаа ч үерийн дараа гарсан халуун нарны улмаас цэвэрлэх байгууламж, айлуудын ариун цэврийн өрөөнөөс хальсан бохир ууршин, тоосжиж үүний улмаас гэдэсний цусан суулга болон бусад халдварт өвчний халдвар газар авч эхэллээ.
Цэвэр усны хангамж муу байгаа нь байдлыг улам даамжруулж байгаа аж. Байгалийн гамшгийн өмнө сөхрөөд байгаа Пакистанд НҮБ, АНУ тус бүр 10 сая орчим долларын тусламж үзүүлэхийг амлаад байгаа ч хүмүүсийн сэтгэлийг тайт гаруулж чадахгүй байна. Мэдээллийн сайд Миан Хуссейн “Бид бүх мужаас хэдэн хүн сураггүй болсон, хэдэн хүн амь үрэгдсэн тухай мэдээлэл л хүлээн авч байна.
Үерийн гамшигт өртсөн хүмүүсийн тоо 1.5 сая хүрлээ” гэж AFR агентлагт өгсөн яриандаа дурджээ. Эрсдэлд ороод байгаа нутгийн иргэд “Бидэнд хоол хүнснээс илүү ундны ус дутагдалтай байна. Бүх худаг шавраар дүүрсэн. Тусламж маш удаж байгаа төдийгүй цусан суулга, булчин задрах тахал туссан иргэдийг тусгаарлах шаардлагатай байна” гэснийг ВВС агентлагийн сэтгүүлч Алеем Макбүл Карачи хотоос уламжилжээ.
О.ТОГОО