Иран цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй зөрүүдлэн зүтгэсээр байх аваас цохилт өгөх боломж байгаа гэж АНУ-ын цэргийн хүчний адмирал Майк Муллен мэдэгджээ. Хүнд гарз хохирол гарах хэдий ч ийм цохилт хийхээс өөр гарц харагдахгүй байна гэдгийг адмирал онцолжээ.
Ираны хувьсгалт гвардын тэргүүн Ядола Жавани “АНУ болон Израилын зүгээс бидний ариун нандин бүхэнд халдсан аливаа тохиолдолд өөрсдийгөө хамгаалах болно” хэмээн мэдэгдсэний дараа М.Муллен дээрх мэдэгдлийг хийжээ. Гэхдээ тэрбээр байдал бишдсэн тохиолдолд агаараас цохилт өгөх төлөвлөгөө бий гэдгийг дурдаад, “Бүх сонголт ширээн дээр байгаа” гэжээ.
Цохилтын үр дүн хүчний харьцааг алдагдуулж, тогтворгүй байдал бий болгож магадгүй ч Иран цөмийн зэвсэгтэй болох нь үүнээс ч илүү хохиролтой гэж Цагаан ордон үзэж байгаа аж.