Өнгөрсөн сард Иракт 535 хүн халдлагад өртөн амиа алдсан нь сүүлийн хоёр жилд болоогүй явдал гэж АР агентлаг мэдээлжээ. Байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол тус улс дахь АНУ-ын цэргийн тоо цөөрч улмаар бүрмөсөн орхин гарлаа ч байдал улам дордоно гэж мэргэжилтнүүд дүгнэв.
Гэхдээ АНУ-ын цэргийнхэн энэ тоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд албан ёсны тоогоор долдугаар сард Иракийн 222 иргэн амь үрэгдсэн аж. Ирак дахь АНУ-ын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч дэслэгч Боб Оуэн “Бид аливаа тоо баримтыг нэг бүрчлэн гаргахын төлөө чадах бүхнээ хийж байгаа” гэжээ.
Иракт байдал тогтворжиж тус улсын цэргийнхэн байдлыг хяналтдаа авах боломж бүрдсэн хэмээн үзэж, энэ сарын сүүлчээр АНУ-ын 50.000 цэрэг эх орноо зорих юм