Согтуугаар машин жолоодсоны улмаас 90 хоног баривчлагдсан жүжигчин Линдсэй Лохан 13 хоног хоригдоод суллагдлаа. Өдгөө 24 настай жүжигчин үлдсэн хугацаандаа архинаас гарах эмчилгээ хийлгэх гэнэ. Эмчилгээг Лос-Анжелесийн ойролцоо байдаг Вествуд дахь эмнэлэгт хийх юм.
Л.Лохан 2007 оноос хойш гурав дахь удаагаа архины эмчилгээнд явж байгаа нь энэ. Лос-Анжелес хотын шоронгийн ажилтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шоронд хэн ч тусгай эрх эдэлдэггүй. Л.Лохан ч бусдын адил байж байгаад суллагдсан” гэжээ.