Британийн нэгэн хүү уран зураач Пикассог санагдуулам авьяастайгаараа олны анхаарлыг татаж байна. Хамад Ал Хюмайдхан бага сургуулийн сурагч гэдгийг эс тооцвол дэлхийн уран зургийн урлагт хэдийнэ хүчээ сорих хэмжээнд хүрсэн хэмээн судлаачид үнэлжээ.
10 настай хүү “Би зурахдаа амар тайван, аз жаргалыг мэдэрдэг. Учир нь өнгө будаг үнэхээр хосгүй, бийр надад хамгийн сайхан зүйлийг мэдрүүлдэг. Зарим хүн миний зургийг Пикассогийнхтой төс тэй, арга барил нь нэг юм гэж хэлдэг” гэжээ. Ирэх сард бяцхан “Пикассо” Британид үзэсгэлэнгээ нээх юм байна.
Б.ЭНХМАРТ