Өндөр настнуудынхаа тоогоор алдартай улсуудын тоонд Япон ордог. Гэвч сүүлийн үед настнуудын тухай таагүй мэдээлэл сонсогдох боллоо.
Албан ёсны бүртгэлээр өдгөө 113 настай байх ёстой Фуса Фуриа алга болоод удаж байгааг цагдаагийнхан саяхан мэджээ. Одоогоор нэрийг нь олон нийтэд зарлаагүй охиных нь мэд үүлснээр эмгэн 1986 оны эцсээр сураг тасарсан гэнэ. Албан ёсны бүртгэлээр 100 нас давсан 40.000 гаруй хүн Японд байдаг гэсэн мэдээ бий.
Гэвч өнгөрсөн долоо хоногт Токиогийн иргэн Соген Като нас бараад 30 жил болсон тухай мэдээлэл нотлогдсоноос хойш тус улсын холбогдох албаныхан өндөр настнуудын бүртгэлийг нэг бүрчлэн шалгаж, гэрт нь очсон байна. Энэхүү ажиллагааны хүрээнд Ф.Фуриа алга болсныг мэдсэн аж.
Ээж нь алга болоод удаж байгаа ч охин нь өдгөөг хүртэл амьд хэмээн бүртгүүлсээр байжээ.
Эмгэнийг нас барсан тухай баттай нотолгоо одоо болтол байхгүй бөгөөд нэг хүүтэйгээ амьдарч байж магадгүй гэсэн мэдээлэл олдсон аж. Үнэн хэрэгтээ цаасан дээрх бүртгэл Токиод ихээхэн эргэлзээтэй байдаг гэсэн дүгнэлтэд олон нийт хүрчээ.
О.Тогоо