Дэлхийн II дайны дараах Их Британийн түүхэн дэх Ерөнхий сайд нарыг амжилт үзүүлсэн байдлаар нь дараалуулан нэрлэхэд Тони Блэйр эхний гуравт багтжээ. Лейборист намыг олон жил удирдсан Т.Блэйр чансаагаараа агуу Уинстон Черчиллийг хол хаясан ч Клемент Эттли, Маргарет Тэтчер нарын араас жагссан байна. Түүний хамтран зүтгэгч, халааг нь авсан Гордон Браун сүүлээсээ гуравдугаарт зогсож, хамгийн амжилтгүй Засгийн газрын удирдагчаар тодорчээ. Их Британийн 12 Ерөнхий сайдын амжилтыг 106 түүхч, улс төр судлаачаас бүрдсэн шүүгчдийн баг дүгнэж, Лидсийн их сургууль эцсийн жагсаалтыг гаргасан байна.
Б.ЭНХЦЭЦЭГ