Хятадын Шаньдун мужийн хүүхдийн нэгэн цэцэрлэг рүү өчигдөр зэвсэгт этгээд халджээ. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр 27-28 насны залуу хүүхдээ авах нэрийдлээр дотогш нэвтэрмэгцээ хутга гарган, эцэг эх, хүүхдүүд рүү дайрсан байна. Балмад этгээдийн гарт гурван хүүхэд, нэг багш өртөж, амиа алдсан бөгөөд 20 гаруй хүн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн тухай АР агентлаг мэдээлэв.
Гэмт хэрэгтэн юуны учир цэцэрлэг рүү дайран орсон болон, хэн гэдэг, хаана амьдардаг нь одоогоор тодорхойг үй байна. Энэ оны тавдугаар сард Хятадад цэцэрлэгийн хүүхдүүд рүү халдсан нэг тохиолдол гарч байсан бөгөөд тэр үед долоон хүүхэд, хоёр том хүн амиа алдсан юм.
Б.ЭГШИГЛЭН