Иран улсад С-300 загварын харвагч пуужин дөрөв байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсаныг AFP агентлаг дамжуулав. 2007 онд хийсэн ОХУ, Ираны Засгийн газар хоорондын гэрээний дагуу хойд хөрш С-300 загварын харвагч пуужинг Иранд нийлүүлэх байсан ч НҮБ-ын цөмийн хөтөлбөрт тусгаснаар Ираны Засгийн газрыг цөмийн болон бусад зэр зэвсэг худалдаж авахыг хориглосон тул дээрх гэрээ хэрэгжээгүй юм.
Үүнээс үүдсэн маргаан хоёр орны Засгийн газрын эмзэг асуудал болоод удаж буй. Албан бус эх сурвалжаас үзэхэд С-300 заг варын дээрх дөрвөн пуужинг Белару сийн зэвсэг үйлдвэрлэгчид Иранд нийлүүлсэн байж болзошгүй аж. Одоогийн байдлаар Ираны Засгийн газар болон уг зэвсгийг нийлүүлсэн байж болзошгүй Беларусийн тал ч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Х.ОДОНЧИМЭГ