ОХУ-ын Ижил мөрний сав болон Алс Дорнодын хязгаарт долдугаар сарын эхэн үеэс өнөөг хүртэл үргэлжилж буй ойн түймэртэй тэмцэх ажилд ХБНГУ, Армен, Казахстан зэрэг орон туслахад бэлэн байгаагаа албан ёсоор илэрхийлжээ.
Сүүлийн 40 жилд анх удаа тохиож буй их халуун, ган гачгаас үүдэлтэй уг түймрийг богино хугацаанд унтраах, мөн хохирлыг багасгахад санхүүгийн болон хүн хүчний туслалцаа үзүүлэхээ Ангела Меркель, Серж Саргсян, Нурсултан Назарбаев нар утсаар мэдэгдсэн аж.
Оросын олон мужийг хамарсан түймрийн улмаас 50 гаруй хүн амиа алдаж, 1200 орчим байшин барилга шатжээ.
Одоогийн байдлаар 500 мянган га газар гал түймэрт сүйдсэн гэдэг тооцоо байна.