Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эмгэнэлт явдлуудын нэг Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний 65 жилийн ойг Японд тэмдэглэж байна. Өчигдөр эхэлсэн гашуудлын ёслолд 75 орны төлөөлөгч оролцжээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Америкаас Японд суугаа Элчин сайд Жон Рус, дэлхийн II дайнд Америкийн холбоотон байсан Их Британи, Францын төрийн түшээд байлцжээ. Одоогоос 65 жилийн тэртээ Хирошима, Нагасаки хотод бөмбөг хаяж, нийт 210 мянга гаруй хүний амь насыг авч одсон уг эмгэнэлт явдлын ойд хүрэлцэн ирсэн АНУ-ын төлөөлөгч хүн төрөлхтний хойч үеийн сайн сайхны төлөө ирээдүйд цөмийн зэвсгийг устгахыг уриалав.
Х.ОДОНЧИМЭГ