АНУ-ын Калифорни мужийн захирагч Арнольд Шварценеггер ОХУ-тай дэвшилтэт технологийн салбарт хамтран ажиллах болжээ. Тус мужийн иргэдийн оюуны чадавхийг Оросын компаниудтай хамтарч ашиглахаа тэрбээр Санта-Клара дахь ажлын айлчлалынхаа үеэр мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийг өнгөрсөн зургадугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлал хийх үеэр А.Шварценеггер уг хамтын ажиллагааны талаар ярилцаж тохиролцсон аж. Одоогоор ОХУ-д хийх захирагчийн айлчлалын тов тодорхойгүй байгаа юм.