Ойн болон хөвдийн түймрийн улмаас үүссэн утаанаас Москвад тамхины эрэлт хэрэгцээ эрс багассан тухай “РИА Новости” мэдээллээ. Тамхины мухлагийн худалдагчдын учирласнаар, энэ долоо хоногийн дундуур тамхины гүйлгээ бараг зогсож, үдийн цайны завсарлагаар ихэвчлэн үүсдэг урт дараалал ч сураггүй болжээ. “Мосэкомониторинг”-оос явуулсан судалгаанаас үзэхэд, Москва орчмын агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн аж.
Агаарын найрлага дахь нүүрс хүчлийн хий 6.2, нүүрстөрөгч 3.9, азотын диоксид 3.5 дахин ихэссэн нь урьд өмнө байгаагүй үзэгдэл гэнэ. “Интерфакс”- ын мэдээлж буйгаар агаар дахь хорт бодис ердийн хэмжээнээс 3.2 дахин их байна. Цаг уурчдын мэдээлсэнээр, энэ хэмжээ өсөх магадлалтай бөг өөд үүнийг дагасан амьсгалын замын халдварт өвчнүүд газар авч, даралт ихсэх болон цус харвасан тохиолдлууд олноор гарч байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн яам ард иргэдэд амны хаалт хэрэглэх, мөн эрүүл ахуйн шаардлага хангааг үй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах, наранд удаан хугацаагаар явахаас зайлсхийхийг сануулжээ. Харин эрүүл мэндэд халтай энэ хүнд нөхц өлд тамхи, согтууруулах ундааны хэрэглээ багассан нь сайшаалтай явдал юм.
Х.Одончимэг