Америкийн томоохон даатгалын компани болох “American International Group Inc” буюу AIG энэ оны хоёрдугаар улиралд 2.66 тэрбум долларын алдагдалтай ажиллажээ. Тус компани өнгөрсөн жилийн мөн үед 1.8 тэрбум долларын цэвэр ашиг олж байсныг “Bloomberg” тэмдэглэв. Санхүү, эдийн засгийн хямралаас өмнө дэлхийн хамгийн том даатгалын корпораци байсан AIG 2008 оны намар дампуурах дөхсөн. Тухайн үед АНУ-ын Засгийн газар тус компанид 180 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж, хувьцааных нь 80 хувийг эзэмших болжээ.