Иракийн өмнөд хот Басрад өнгөрсөн бямба гаригт цахилгаан үүсгүүр дэлбэрсний улмаас 60 гаруй хүн амь насаа алджээ. AFР агентлагийн мэдээлснээр, ойролцоогоор 19 цагт хотын төвийн хөл хөдөлгөөнтэй захад уг дэлбэрэлт болсон аж. Басра хотын цагдаагийн газар дэлбэрэлтийг богино холболтоос үүссэн гэж тайлбарлаж байгаа ч аюулгүй байдлын алба алан хядах үйл ажиллагаа байж магадгүй гэж мэдэгдэв.
Х.Гэрэлжин