Их Британийн дуучин Робби Уильямс Америкийн жүжигчин Айда Фидтэй өнгөрсөн бямба гаригт хуримаа хийжээ. “News of the World”-ын мэдээлж буйгаар алдарт дуучин Лос-Анжелес хотод хуримаа садан төрөл, найз нөхдийнхөө хүрээнд даруухан тэмдэглэсэн байна.
36 настай Робби Уильямс 31 настай Айда Фидтэй гурван жил үерхэж байгаа бөгөөд хуримаа ирэх жил хийхээр товлосон ч сүйт бүсгүйн зүгээс яаруулж байсныг “News of the World” онцлов. Түүнчлэн Айда Фид ойрын хугацаанд хүүхэд төрүүлэх хүсэлтэй байгаа учраас Робби Уильямсыг тамхинаас гарахыг шаардах болжээ.
Өдөрт 60 ширхэг тамхи татдаг дуучин залуу сүүлийн үед 10 ширхэгийг татдаг болсон гэнэ. Эцэст нь тамхинаас бүрмөсөн гарсан нь сүйт бүсгүйн хуримын бэлэг болсон тухай Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Д.НАТАША