Венесуэлийн Ерөнхийл өгч Уго Чавес АНУ-аас Каракаст суух Элчин сайдад нэр дэвшигч Ларри Палмерыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгснийг AFP агентлаг дамжууллаа. Ерөнхийлөгч, Элчин сайдын хоорондын таагүй харилцаа Л.Палмерийн Засгийн газрыг Колумбийн хувьсгалт хүчнийнхэнтэй холбоотой, мөн тус орны газар нутагт хууль бус цэргийн хүчнийхэн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдэгдлээс эхэлсэн аж. Мөн сүүлийн хэдэн сард хурцдаад байгаа Колумб, Венесуэл хоорондын зөрчилд цэг тавих зорилгоор хоёр орны Ерөнхийлөгч өнөөдөр уулзаж ярилцах гэнэ. Харин Уго Чавес Ларри Палмерыг улстөрчийн ёс зүйг зөрчсөн хэмээн буруушаагаад, Барак Обамад хандаж Элчин сайдад нэр дэвшигчийг эгүүлэн татахыг хүсчээ.