Украины Симферополи хотын удирдлага Өмнөд Осетийн дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Тус хотын залуучуудын холбоо 2000 гаруй хүний амийг авч одсон уг эмгэнэлт явдлын нэг жилийн ойд зориулж ОХУ-ын Консулын байрны дэргэд зул барьж, цэцэг өргөсөн аж. Хотын удирдлага дээрх үйл ажиллагааг үл таашааснаар барахгүй энэ арга хэмжээ Украины нэр хүндийг дэлхийн улс төрийн тавцанд унагана гэж сэрэмжилжээ. Харин Өмнөд Осетийн нийслэл Цхинвали, Варшав, Москва хотод амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна.