Индонезийн Цагдаагийн газар исламын номлогч Абу Бакар Баширыг баривчилжээ. Түүнийг АльКаида бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй хэмээгддэг “Жамаа Исламия” бүлэглэлийг үүсгэн байгуулсан хэмээн буруушаасан байна. Уг бүлэглэл 2002 онд Бали аралд болсон дэлбэрэлттэй холбоотой хэмээн сэжиглэгдэж байгаа юм. Дэлбэрэлтийн үеэр 202 хүн амиа алдсан юм. Гэвч Абу Бакар Башир хэргээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ямар ч нотлох баримт гараагүй юм байна. Үүнээс өмнө ч Абу Бакар Баширыг алан хядах халдлагын хэргээр хэд хэдэн удаа сэжиглэж байсан ч нотлох баримт ололгүй, бичиг баримтын зөрчлийн шалтгаанаар гурван жилийн ял оноож байсан юм. Гэвч биеэ сайн авч явсан хэмээн 20 сарын дараа эрх чөлөөтэй болсон тэрбээр удалгүй эргээд шоронд орж, 2006 онд суллагдсан аж. Энэ удаад алан хядах ажиллагааны шинэ бүлэглэл бий болж байгаатай холбоотой хэмээн Абу Бакар Баширыг баривчилсан тухай түүний өмгөөлөгч мэдэгджээ.
Д.МӨНХ