ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн мягмар гаригт “Бе-200” онгоцоор ойн түймэртэй “биечлэн” тэмцжээ. Тус улсын Онц байдлын яамны Түймрийн эсрэг агаарын хэлтсийн “Бе-200” онгоц нь нэг удаад 12 тонн ус тээвэрлэх боломжтой байдаг аж.
Хагас цаг үргэлжилсэн нис лэгийн явцад хоёрдугаар нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн В.Путин Ока голоос хоёр ч удаа ус авч, Рязань мужийн ойн түймрийн хоёр голомтыг унтраасан байна. В.Путин, Онц байдлын сайд Сергей Шойгу болон Рязань мужийн амбан захирагч Олег Ковалев нарын хамт зор чигчийн суудалд сууж явах төлөвлөгөөтэй байжээ.
Тэгснээ гэнэт хоёрдугаар нисгэгчийн суудалд сууж, техникийг хэрхэн ашиглахыг Онцгой байдлын газрын Нислэгийн удирдлагын дарга, ОХУ-ын гавьяат нисгэгч Рафаиль Закировоор заалгасан байна. Ингээд Оросын Засгийн газрын тэргүүн нис лэгийг удирдаж эхэлсэн нь санаандгүй хэрэг болсныг “РИА Новости” дамжуулав.
Д.МӨНХ