ОХУ-ын Москва хотын хүнсний дэлгүүрүүдэд талхны үнэ нэмэгдсэн зарлал гарч эхэллээ. Одоогийн байдлаар талхны үнэ 12-15 хувь өссөн бөгөөд худалдагчдын хэлж буйгаар нийлүүлэгч гурван үйлдвэрийн хоёр нь бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн гэнэ.
Гал түймэр, ган гачигт өртсөн бүс нутгуудад долдугаар сарын дунд үеэс эхлэн талх, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөж, ашиг хонжоо хайгчид гарчээ. Уг нь ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Е.Скрынник улаанбуудайн нөөц хангалттай тул талхны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.