АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа “Патриот” пуужин Кувейт улсад худалдах саналаа Конгресст дэв- шүүллээ. “Рройтерс” агентлагийн мэдээлс- нээр ойролцоогоор 900 сая долларын үнэтэй уг пуужингийн эсрэг иж бүрдлийг Кувейт заналхийлж буй Ираны болзошгүй халдлагыг устгах зорилгоор худалдаж авахыг хүсэж байгаа гэнэ. Долдугаар сарын сүүлээр Ираны Ерөнхийлөгч Махмуд Аахмединежад АаНУу-ыг Ойрхи Дорнодын хоёр ч улсад цэргийн дайралт хийх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгдсэн агаад “Патриот” пуужинг ч үүнээс үүдэлтэй Кувейтэд зарахаар шийдсэн гэх таамаглал дэвшүүлжээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Кувейтэд өөрийн цэргийн бааз байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл ч гараад байна.
Цагаан ордон болон Аамерикийн Батлан хамгаалах яам энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй аж. Харин Кувейтийн парламентын тэргүүн Жасем аль-Харафи энэ тухай тайлбарлахдаа Кувейт олон улсын ямар нэг зөрчилдөөнд оролцох хүсэлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд “Патриот” пуужинг зөвхөн тус улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглана гэж мэдэгджээ. Тэрбээр тус орны газар нутгийг цэрэг дайны зорилгоор гуравдагч орон ашиглах боломжгүй гэж цохон тэмдэглэв. Их Британийн “The Guardian” сонинд мэдээлснээр АаНУу харвагч пуужингуудаа Персийн булангийн орнуудад байрлуулж эхэлжээ.
Үүнээс гадна Оросын хилээс 80 км зайд орших Польшийн Моронг хотод ч тус пуужин буй тухай РрИАа Новости мэдээлж байсан юм. а НУу-ын цэргийн хүчирхийллийг зогсоох зорилгоор Иран өөрийн бүтээсэн пуужингаа өнгөрсөн мягмар гаригт амжилттай туршсан аж.