Казахстаны Акмолинск муж дахь жирийн дэглэмт засан хумүүжүүлэх ЕЦ 166/25 ангийн хоригдлууд эсэргүүцлийн бослого гаргаж нэг хүн амиа алдаж, 81 хүн гэмтэл авчээ. Тус ангийн хоригдлууд шоронгийн дэглэмийг сулруулахыг шаардаж энэ сарын 9-нөөс эхлэн таван хүн бие эрхтнээ гэмтээж, зарим нь амиа егүүтгэхийг завдсан байна.
Эндхийн прокурорын ажилтан Болат Касымовын хэлснээр маргааш нь байдал хурцдаж, өөрийгөө гэмтээсэн хүний тоо 16-д хүрсэн гэнэ. Хэдэн өдрийн турш үргэлжилсэн энэ тэмцэл яваандаа бослого болж хувирсныг холбогдох албаныхан хүч хэрэглэн дарсан аж.
“Казахстан Новости” агентлагийн мэдээлж буйгаар 260 хүнтэй тусгай отряд энд ирж ажиллаж хоригдлууд руу гал нээгээгүй, зөвхөн бороохой ашигласан гэнэ. Одоогийн байдлаар үймээн дэгдээгчдийн ихэнх нь эмнэлэгт байгаа бөгөөд үймээний гол эзнийг тогтоохоор хорих ангийн удирдлага ажиллаж байна.